Байгууллагын Бодлого

Бид эрүүл мэндийн салбарт технологийн шинэлэг шийдэл, аюулгүй байдал, чанарыг эрхэмлэн ажилладаг.

Чанарын бодлого

Метекс плас ХХК нь Эрүүл мэндийн салбарыг технологийн шинэлэг шийдэлд тулгуурласан, хэрэглэгч төвтэй хялбар, аюулгүй, найдвартай системийг нэвтрүүлж ажиллахын төлөө зорьж, дараах чиглэлийг үйл ажиллагаандаа тууштай баримтлан ажиллана.

Хууль тогтоомжийн хэрэгжилт

Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн тухай хууль, журам, тогтоол шийдвэрүүдийг хангаж, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг чандлан мөрдөж ажиллана.

Тасралтгүй ажиллагаа

Харилцагч байгууллагын мэдээллийн системийн хэвийн ажиллагаа, тасралтгүй байдлыг хангаж, шийдвэр гаргах түвшний тоон мэдээ, тайлангаар хангаж ажиллана.

Чанарын сайжруулалт

Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад төвлөрч, хэрэглэгчийн санал гомдлыг хүлээн авч, түргэн шуурхай шийдвэрлэж ажиллана.

Хэрэглэгч төвтэй үйлчилгээ

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг өндөр байлгахад анхаарч, хэрэглэгчээ ямагт сонсож, хэрэглэгчдэд ээлтэй системийг хөгжүүлэхийг зорино.

Дэвшилтэт технологи

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд дэвшилтэт технологи, өгөгдөл солилцоог чухалчилна.

Сургалт ба мэдээлэл

Системийн ашиглалт хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэчлэлтүүдийг хэрэглэгчдэд мэдээлэх, сургалт, гарын авлагаар тогтмол хангана.

Мэргэжлийн боловсон хүчин

Байгууллагын ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлж ажиллана.

ISO Стандарт

Чанарын менежментийн тогтолцоог /ISO 9001:2015/ оновчтой нэвтрүүлж, тасралтгүй сайжруулна.

Мэдээллийн аюулгүй байдлын бодлого

Метекс плас ХХК нь эрүүл мэндийн байгууллагуудад мэдээллийн удирдлагын систем нийлүүлэгч байгууллагын хувьд мэдээллийн аюулгүй байдлын хүрээнд дараах бодлогыг баримтлан хэрэгжүүлнэ.

Эрсдэлийн удирдлага ба ISO 27001

Мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахын тулд олон улсын стандарт /ISO 27001:2022/ оновчтой нэвтрүүлж, тасралтгүй сайжруулна.

Эмзэг мэдээллийн хамгаалалт

Хүний эрүүл мэндийн эмзэг нууц мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хангах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

  • Зөвшөөрөлгүй нэвтрэлт, өөрчлөлтөөс хамгаалах
  • Хандалтын бүхий л алхам, логийг бүртгэлжүүлэх
  • Эмзэг мэдээллийн шифрлэлт
  • Сүлжээний хамгаалалт (VPN, Firewall)

Хууль эрх зүйн нийцэл

Кибер аюулгүй байдал, Эрүүл мэнд, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн шаардлагыг чандлан мөрдөнө.

Гэрээний үүрэг

Харилцагч байгууллагатай байгуулсан гэрээний үүргээ чандлан мөрдөж ажиллана.