eHealth систем амжилттай нэвтэрснээр

Эрүүл мэндийн байгууллагуудад дараах ажлуудыг амжилттай хэрэгжүүлэв.

  • Цаасан өвчний түүхийг цахим хэлбэрт шилжүүлсэн анхны систем
  • Лабораторийн тоног төхөөрөмжийг eHealth системтэй интеграцчилж, өгөгдөл солилцох боломжийг бүрдүүлэв.
  • Эмнэлгийн мэдээллийн системийг анх удаа PACS системтэй интеграцчилж холбов.
  • Эм, эмнэлгийн эмийн сангийн үйл ажиллагааг цахимжуулж, эмийн захиалга, бүртгэл, түгээлтийн процессыг мэдээллийн системээр удирдах боломжийг бүрдүүлэв.
  • Иргэд эмнэлгийн үйлчилгээ авахдаа онлайн платформ (eMongolia) болон утсаар (18000119 тусгай дугаар) цаг захиалах боломжтой болж, үйлчлүүлэгчдэд илүү тухтай, хялбар болсон.
  • Иргэд бүх цаг үеийн шинжилгээний хариугаа цахим хэлбэрээр хүлээн авч, эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай, хялбар аргаар авах боломжтой болсон.
  • Эмнэлгийн хуудас (ЛИСТ)-ыг цахимжуулж, бүртгэл, хадгалалт, мэдээлэл солилцоог цахим хэлбэрээр явуулах боломжийг бүрдүүлэв.
  • Оюуны өмчөөр бүртгэгдсэн анхны эмнэлгийн мэдээллийн системийг хөгжүүлж, Эрүүл Мэндийн Яаманд албан ёсоор хүлээлгэн өгсөн.
  • Цаасан суурьтай бүртгэлийн системийг халж, цахим журнал болон тайлангийн системийг нэвтрүүлэв.
  • Өвчтөний бүх цаг үеийн мэдээллийг нэгтгэн үзэх боломжтой eBook модулийг нэвтрүүлсэн.
  • Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлийн санхүүжилт рүү шилжин, тусламж үйлчилгээний нэхэмжлэлийг бодит цагийн горимоор шууд илгээж байна.
  • Эрт илрүүлэг хөтөлбөр 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.